“ДАВХАР МОДОН БҮТЭЭЦТЭЙ АРХИТЕКТУРЫН ЗАСВАРЫН ТЕХНОЛОГИ’’ СЭДЭВТ МОНГОЛ-СОЛОНГОСЫН АРХИТЕКТУРЫН ӨВИЙГ ЗАСВАРЛАХ ТЕХНОЛОГИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Соёлын өвийн үндэсний төвийн Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газраас БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгээс санаачлан “ДАВХАР МОДОН БҮТЭЭЦТЭЙ АРХИТЕКТУРЫН ЗАСВАРЫН ТЕХНОЛОГИ’’ сэдэвт Монгол-Солонгосын архитектурын өвийг засварлах технологийн туршлага солилцох эрдэм шинжилгээний хурал 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Ханян (Hanyang) их сургуулийн музейн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус хуралд Монголын талаас Дурсгалт барилгын сэргээн засварлалтын Зөвлөх архитектор З.Оюунбилэг (Ph.D) “Монголын архитектурын өвийн хэмжилт судалгаа”, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд (Ph.D) “Хятаны үеийн хот суурин хийгээд тал нутгийн худалдаа арилжааны зам”, Т.Батбаяр (Ph.D) “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумаас олдсон Юань улсын үеийн шашны холбогдолт уран барилгын тухай”, Дурсгалт барилга сэргээн засварлалтын мэргэшсэн инженер Ж.Баясгалан “Мигжэд Жанрайсигийн сүмийн модон бүтээц ба түүний бэхэлгээ” сэдвээр, БНСУ-ын талаас Солонгос улсын соёлын өвийн их сургуулийн хүндэт профессор Жан Хөндөг “Юань, Чин улсын үеийн давхар модон хийц бүтээцтэй сүм хийдийн архитектур”, “Шигун” архитектурын товчооны захирал, барилгын инженерийн ухааны доктор Чэ Сэхон “Давхар модон сүмийн барилгын хийц бүтээц”, Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Архитектурын судалгааны хэлтсийн судлаач Хон Инги “Монгол-Солонгосын архитектурын соёлын өвийн баримтжуулалтын төслийн үр дүн ба тулгамдсан асуудлууд”, Гёнги Соёлын сангийн ахлах судлаач Ну Хёнкүнь “Уламжлалт модон давхар хийц бүтээцтэй архитектурын төрлүүдийн өөрчлөлт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Тус хурлын хэлэлцүүлэгт Монголын Улсаас Соёлын өвийн үндэсний төвийн Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газрын дарга Т.Эрдэнэцогт, БНСУ-д суугаа Элчин сайдын яамны атташе В.Амгалан, 2 дугаар нарийн бичгийн дарга Ө.Гаадармаа, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Сургалт судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Монголын Бурхан шашинтын төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын лам Э.Баяр, Солонгосын талаас Мирэ Архитектурын товчооны захирал Жан Мёнхак “Сэхан TMC” ХХК-ийн захирал Го Жүхан, Уламжлалт Архитектурын Засвар, Сэргээн Босголтын Технологийг Хөгжүүлэх Сангийн хэлтсийн дарга Ким Сонгу нарын удирдах албан тушаалтнууд болон хоёр улсын эрдэмтэн судлаачид оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын үр дүнг Монгол, Солонгос хоёр улс нь соёлын өвийг хамгаалах болон засварлах технологийн чиглэлээр тогтвортой эрдэм шинжилгээний харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж ирсэн. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь уламжлалт архитектурын өвийн судалгаа болон түүний засвар, хамгаалалтын технологийн талаарх судалгааны үр дүнг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлов.











