"АМЬДРАЛЫН ЭРҮҮЛ ДАДАЛ ЗУРШИЛ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Иргэдийн хэрэглээний боловсролын төвөөс Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулсан “Амьдралын эрүүл дадал зуршил, харилцаа хандлага” сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
 
“Иргэн бүрт эрүүл мэнд” аяны хүрээнд ажлын байран дахь эрүүл хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод харилцаа, уур амьсгал сэдэвт эрүүл мэндийн сургалтуудыг төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сургалтыг сургагч багш, хүний аюулгүй байдал судлалын докторант Б.Марал удирдлаа.