ХИАГТЫН ОРОН НУТГИЙН МУЗЕЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ТУРШЛАГА СУДАЛЛАА
Оросын Холбооны Улсын Николаевна В.А.Обручевын нэрэмжит Хиагтын Орон нутгийн музейн сан хөмрөгийн ерөнхий эрхлэгч Райцанова Эльвира тэргүүтэй мэргэжилтэн, албан хаагч нар 2025 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүй, сэргээн засварлалтын технологийн чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд төрөлжсөн урлан лабораторитой танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр ажлын уулзалт зохион байгууллаа.






