МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ХЭЛ ХУУРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол Угсаатан хэл хуурчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол уламжлалт хэл хуурын өдрийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зарладаг уламжлалт “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, MУХХХолбооны хүндэт гишүүн Б.Одсүрэн, МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн дэд профессор, доктор (Ph.D) МУХХХолбооны судлаач Л.Хэрлэн тэргүүтэй хэл хуурыг өвлөн уламжлагч, судлаач, урлаач, тоглооч 80 гаруй зочид уригдан оролцлоо.