НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 59 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн Ганцэцэг багштай 10а ангийн 24 сурагч Соёлын Өвийн Үндэсний Төв ийн үйл ажиллагаатай танилцаж, соёлын өвийн талаарх мэдлэг мэдээлэл олж авлаа.
2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дээрх сургуулийн сурагчдад Үндэсний төвийн сэргээн засварлах урлангууд, "Өв Эрдэнэ" театр, байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан юм.





