“ДЭЭДЭД ХӨХРӨГЧ ОРОН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, “Дээдэд хөхрөгч орон” төрийн бус байгууллагын тэргүүн, Хотон бий биелгээний 14 дэх үеийн өвлөн уламжлагч, “Алтай” хамтлагийн гишүүн Б.Ганзориг нар 2026 оны 4 дүгээр сарын 22-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
 
Хотон угсаатны бий биелгээ, ихэл хуурын уламжлалт татлагыг өвлүүлэн уламжлуулах, олон нийтэд таниулан сурталчлах, сургалтад суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, танилцуулга хийх, өвлөн уламжлагчид болон соёл урлагийн байгууллага, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарсан олон талт ажлуудыг зохион байгуулах, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх анхаарч ажиллах юм.