ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говьсүмбэр аймгийн Боржигин Өв Музей, Шивээговь болон Баянтал сумын соёлын төвийн нийт 11 мэргэжилтэнд 2026 оны 4 дүгээр сарын 24-нд сургалт зохион байгууллаа.
Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны суурь судалгаа, Говьсүмбэр аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, мэдээллийн сангийн баяжуулалт, нөхөн бүрдүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулж музейн хүрээлэн буй орчны судалгаа, үзмэрийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, суурь судалгааны аргазүй, соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэд системд бүртгэлтэй дурсгалт газар, дурсгалын бүртгэлийг сайжруулах, засах, тоон дүнгийн үзүүлэлт, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн органик болон органик бус материалын төрөл зүйл тогтоох, үзмэрийн 3D баримтжуулалт хийх, хүрээлэн буй орчны эрсдэлийн тандан судалгаа хийх багаж тоног төхөөрөмжийн анхан шатны арга ажиллагаатай танилцах дадлага хийв.






