Олон улсын бүжгийн өдөр тохиолоо

Олон улсын Бүжгийн Өдөр (International Dance Day) жил бүрийн 4 дүгээр сарын 29-нд тохиодог. Энэ өдрийг 1982 онд ЮНЕСКО-гийн түнш байгууллага болох Олон улсын Театрын Хүрээлэн (ITI) санаачилсан бөгөөд орчин үеийн балетын эцэг гэгддэг Жан-Жорж Новеррийн төрсөн өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг.
 
2026 оны Дэлхийн Бүжгийн Өдөр нь бүжгийг хүн төрөлхтний нийтлэг хэл, урлагийн үнэ цэнэ гэдгийг олон нийтэд сануулж, соёлын харилцаа, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.
 
Жил бүрийн дүгээр сарын 29-ний өдөр дэлхий даяар олон нийтийн тоглолт, фестиваль, сургалт, бүжгийн арга хэмжээ зохион байгуулагддаг.