Үндэсний төвийн мэргэжилтнүүд дэлхийн өв-орхоны хөндийн дурсгалт газарт ажиллалаа

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтэн албан хаагч нарт 2026 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 01-ний хооронд сургалт зохион байгууллаа.
 
Хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны багаж тоног төхөөрөмжийн хэрэглээ, үл хөдлөх чулуун дурсгалын хадгалалт хамгаалалт, эрсдэлийн судалгаа, “Adobe Lightroom” программ ашиглан өнгө, гэрэлтүүлэг, сүүдрийн индекс тогтоох, фотограметрийн аргачлалаар “Agisoft Metashape Pro” программ ашиглаж нарийн хэмжээст 3D зураглал хийх, “Q-GIS” буюу газар зүйн мэдээллийн систем дээр нарийвчлал өндөртэй зураглал хийж боловсруулах чиглэлээр тус тус сургалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо.