Үндэсний төвийн ажилтан, албан хаагчид “аюулгүй жолоодлого” сургалтад хамрагдлаа

Соёлын өвийн үндэсний төвийн 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулах” ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн бүлгийн дарга-техникийн ашиглалтын ахлах багш, хошууч Ц.Булганжаргалыг урьж, “Аюулгүй жолоодлого” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 07-ны өдөр тус Үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.
 
Сургалтаар автомашиныг хэрхэн аюулгүй жолоодох, замын хөдөлгөөний осол аваариас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн юм.