"Номтой 14 хоног" аян эхэллээ
Соёлын өвийн үндэсний төвийн 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.4.5-д тусгагдсан “Номын баяр”, "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн номын өдөр болон Үндэсний номын баярыг тохиолдуулан байгууллагын соёл, албан хаагчдын мэдлэг боловсролыг дэмжих, ном унших дадлыг хэвшүүлэх, хамт олны бүтээлч харилцааг бэхжүүлэх зорилгоор байгууллагын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлтэй хамтран “Номтой 14 хоног” ном солилцох аяныг эхлүүллээ.
2026 оны 5 дугаар сарын 08-наас 5 дугаар сарын 22-ныг дуусталх хугацаанд үргэлжлэх энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, өөрийн санал болгож буй номоо товч танилцуулж, харилцан ярилцлаа.





