УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙН СУДЛААЧ БЭЛТГЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Япон Улсын Мацү-Үра хотын захиргааны төв байранд хотын захирагч Томода Ёшиясү, Усан доорх археологийн судалгааны төвийн дарга Үчино Тадаши, Кокүгакүин их сургуулийн профессор Икэда Ёшифүми нартай Монгол Улсын Соёлын Өвийн Үндэсний Төв ийн захирал Г.Энхбат, Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, Хэнтий аймгийн музейн төлөөлөл Б.Эрдэнэсувд нарын төлөөлөл усан доорх соёлын өвийн судлаач бэлтгэж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд усан доорх соёлын өвийн хадгалалт хамгаалалт, нарийвчилсан судалгааны аргазүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт зохион байгуулах, Такашима арлын Хубилай хааны усан флотын дурсгалт газарт хамтарсан археологийн малтлага судалгаа







