ЯПОНЫ НАРА ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Япон Улсын Нара их сургуулийн ерөнхийлөгч Асакава Масаёоши, захирал Имазү Сэцүо, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны чиглэлээр судлаач бэлтгэж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичиг байгуулахад СӨҮТ-ийн Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, Хэнтий аймгийн музейн төлөөлөл Б.Эрдэнэсувд нар оролцов.
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаа хийх, харилцан туршлага солилцох, лабораторийн нарийвчилсан судалгааны аргазүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт зохион байгуулах чиглэлээр тус тус 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.