GOOGLE-ИЙН ПЛАТФОРМД МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭН ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийн мэдээллийг Google Arts & Culture платформд бэлтгэн оруулах, хөгжүүлэлтийн бүтэц, өгөгдөл боловсруулах, Мета мэдээлэл бүрдүүлэх, Виртуал үзэсгэлэн боловсруулах арга зүй зэрэг сэдвүүдээр сургалтыг Соёлын өвийн үндэсний төвд 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музейн төлөөллүүд хамрагдсан юм.


