БАЙГУУЛЛАГЫН ГАДНА ОРЧИНД МОД, ЗҮЛЭГ СУУЛГАВ
Соёлын өвийн үндэсний төвийн 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.11 дэх заалтын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгууллагын гадна орчны эко ногоон байгууламжийн тохижилтыг сайжруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд байгууллагын гадна орчинд мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Тохижилтын ажилд тус Үндэсний төвийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.





