ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Соёлын өвийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Соёлын биет өвийг таньж тогтоох анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.
Сургалтад гаалийн 20 газар хороодын гаалийн зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан 27 гаалийн улсын байцаагч хамрагдан Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соёлын биет өвийг таньж тогтоох анхан шатны мэдлэг олгох, чадавхжуулах онол, дадлага ажил хосолсон танхимын сургалтад хамрагдав.











