Монгол угсаатан хэл хуурчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол үндэстний соёлын өвийн баримтжуулалт, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, олон нийтэд сурталчлах чиглэлээр Соёлын өвийн үндэсний төв, Монгол угсаатан хэл хуурчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үзэглэлээ.
Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, хилийн чанадад суугаа монголчуудаас хэл хуурын өвлөн уламжлагчдыг нээж, соёлын өвийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, хэл суурын сургалт хамтран зохион байгуулах, дэлхийн өвд монгол уламжлалт хэл хуурыг бүртгүүлэх, хэл хуурыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад төр засгийн хэмжээнд анхаарч ажиллах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат, МУХХХолбооны тэргүүн Б.Нарандэлгэр нар ийнхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.