СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн туршлага судлах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд Мацү-Үра хотын музей болон усан доорх археологийн судалгааны төв, Токио хотын Кокүгакүин их сургууль, Япон улсын Нарагийн их сургууль, Киотогийн урлагийн сургуультай хамтран зохион байгууллаа.
Сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Хэнтий аймгийн музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.
Сургалтын хүрээнд Нара их сургууль, Киотогийн урлагийн их сургуульд уран зургийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан судалгаа, дурсгалт уран барилгын ландшафтын архитектур сэдвээр тус тус онол дадлага хосолсон сургалтад оролцлоо.
Энэхүү сургалтаар соёлын өвийн ашиглалтын олон хэлбэрийг нэвтрүүлэх, уламжлалт мэдлэгийг соёлын өвийн хадгалалт хамгаалалтад ашиглах, Нара хотын 7-р зууны үед холбогдох ханын зурагтай бунхант булшны хадгалалт хамгаалалт, уран зургийн материал судлал, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт хийх суурь судалгааны аргазүй, сав баглаа боодол хийх чиглэлээр суралцав. Мөн Мацү-Үра, Фүкүока, хойд Кюүшюү, Нара, Осака, Киото хотуудын музей болон түүх соёл, урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцлаа.
Сургалтад дэмжлэг үзүүлсэн TENGIS TRADING.JP, ISHIKAWA KENSETSU Co.LTD компаниудын удирдлага хамт олонд талархал илэрхийлье.








