ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР

"Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ" гэрэл зургийн цахим үзэсгэлэнтэй танилцана уу.
 
Танин мэдэхүйн видео контент үзэх:

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан.
 
Адуу нь хүн төрөлхтний соёл иргэншил, энх тайван, спорт, эрүүл мэнд, уламжлалт мэдлэг, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг байсаар ирсэн. Дэлхийн олон улс оронд адуу, морин спорт, морин заслын салбар нь үндэсний соёл, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.