ЖЕНДЭРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль болон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, жендэрийн чиглэлээр мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, онол арга зүйг практикт суурилсан хосолмол арга зүйтэй холбох, салбарын болон байгууллагын албан хаагчдад жендэрийн ойлголт мэдлэг олгох сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс харьяа байгууллагууддаа зохион байгуулсан билээ.
“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг боловсруулж, жендэрийн анхан шатны мэдлэг, чадвар олгох нөлөөллийн арга хэмжээг тус Үндэсний төвийн бүртгэл мэдээллийн мэргэжилтэн Н.Баасансамбуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.



