ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Соёлын өвийн салбарт цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх” үндэсний төслийг хэрэгжүүлж буй билээ.
 
Энэ хүрээнд ОУАЭА-ийн эксперт, доктор Joseph Cremona 2026 оны 07 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
 
Айлчлалын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад албаны хүмүүстэй санал солилцсон юм.
 
Мөн Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдсан “Соёлын өвийн салбарт цөмийн технологийг хөгжүүлэх үндэсний төсөл" хэлэлцүүлэг семинарт “Соёлын өвийн эд өлгийн зүйлс болон түүхэн барилга байгууламжийн менежментэд үл эвдэх сорилын хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх үеэр Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, Ерөнхий сэргээн засварлагч О.Онон, Э.Мөнхтуул нар оролцож, байгууллагын үйл ажиллагааны талаар илтгэл танилцууллаа.