ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН "ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ" ЦУВРАЛ ЛЕКЦЭНД ХАМРАГДЛАА

Үндэсний төвийн Захиргаа, удирдлагын газар, байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл” хамтран ажилтан, албан хаагчдад зориулсан Гэр бүлийн боловсрол олгох цуврал лекцийг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
 
Гэр бүл, тэр дундаа хосуудын харилцаа хүний амьдралд, үр хүүхдэд нь ямар нөлөө үзүүлдэг, гэр бүлийн харилцаа ажил албанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг талаар нэн ойлгомжтой, сонирхолтой байдлаар зааж, хамт олонд мэдлэг олгосон Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Р.Бадамцэцэг танд талархал илэрхийлье.