СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ ШИНЭ ХОРОО БҮРДЛЭЭ

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн Соёлын өвийн үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн ээлжит сонгуулийг зохион байгуулж, шинэ хорооны бүрэлдэхүүн сонгогдлоо.
 
Өмнөх Үйлдвэрчний эвлэлийн хорооны баг хамт олон байгууллагын үйл ажиллагаанд эерэг уур амьсгал бий болгох, хамтач үйл ажиллагааг нэмэгдүүлэх, ажилтнуудын ажлын үр дүнг сайжруулах, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарч ажиллан үр дүн гаргасанд хамт олны зүгээс талархал илэрхийлж, шинээр сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн хорооны баг хамт олонд амжилт хүсье.