ҮНДЭСНИЙ ТӨВ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр тохиодог ахмад настны баярын хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 30-нд Соёлын өвийн үндэсний төв ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр тус Үндэсний төвөөс өндөр настны тэтгэвэртээ суусан, нэгэн цагт ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзуулж, тэднийхээ үнэтэй үг сургаалийг сонслоо.
Соёлын өвийг судлах, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд хүч хөдөлмөр, мэдлэг боловсрол, авьяас билгээ зориулсан ахмадууддаа эрүүл энхийг хүсч, аз жаргалыг ерөөе.










