Монгол нүүдлийн зан үйл
“МОНГОЛ НҮҮДЛИЙН ЗАН ҮЙЛ” ӨВИЙН ЗҮЙЛИЙН БҮРТГЭЛ
Бүртгэлд орсон огноо
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь:
- “Бүртгэл батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар тушаал, Бүртгэл шинэчлэн батлах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр тушаал,
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/41 дүгээр тушаал
- ”Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/759 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-ийн III ай сав “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” -ын 6-д “Монгол нүүдлийн зан үйл” нэрээр бүртгэгдсэн.
Өвийн зүйлийн тодорхойлолт
Хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон нүүдэллэх ёс нь Монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг юм. Монгол малчид жилийн дөрвөн улиралд зохицсон өвөлжөө, хаваржаа, зуслан болон намаржаа гэж нэрлэх соёл-экологийн нутаг усыг үүсгэн бэлчээр нутгийн өвөрмөц хуваарилалт бий болгожээ. Нүүдэллэх ёсонд зөөж буух, нутаг сэлгэх, отор хийх гэсэн гурван хэлбэр голлох бөгөөд түүнтэй холбоотой соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийн мэдлэг, арга ухаан, зан үйл үүсэн хөгжиж, өргөн хэрэглэгдэж байна.
Монгол хүн малынхаа ая тавыг харж нүүх суухаа шийдэх бөгөөд нутаглаж буй газраа удах, өвс, ургамлын гарц муу байхаас шалтгаалан мал гүймхий болох мөн байгалийн хүчин зүйлс болох ган, зуд, гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлж хаашаа, хэзээ, хэрхэн нутаг сэлгэж нүүдэллэхээ шийднэ. Монгол орны аль ч газар нутагт дээр дурдсан нүүдлийн ёс заншлыг эрхэмлэх бөгөөд угсаатны бүлэг, хамт олон, өрх айл бүрд нүүдэллэх өдөртэй холбоотой хорио цээр зэрэг зарим өвөрмөц онцлог бий.
Тархац
- Энэхүү өвийг өвлөн уламжлагчид нь нүүдлийн мал аж ахуйг жилийн дөрвөн улирлын туршид эрхлэгч малчид бөгөөд 2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 246.2 мянган малчин өрх бүртгэгдсэн бөгөөд эдгээр өрх бүгд өөрсдийн уламжлалт арга барилаар нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч байна.
Монгол нүүдлийн төрөл
Малчдын нүүдлийг газарзүй, соёл-экологийн орон зай, мал сүргийн бүтэц, бүс нутгийн онцлогтой нь уялдуулан хангайн, тал хээрийн, говийн гэж ангилж болох юм. Газар нутгийн онцлогоос хамааран нүүдлийн хоног, уналга ачлагын мал, тоног хэрэгслээс гадна монгол угсаатны бүлгүүдийн ахуй соёл, сүсэг бишрэл зэрэг нь өөр хоорондоо ялгагдах учир үйлдэх зан үйл, дэг ёс нь бас бага зэрэг ялгаатай байна.
Тэмээнд нуруу ачих, үхэрт нуруу ачих, ердийн хөсөг ашиглан үхэр тэрэг,тэмээн тэргээр нүүдэллэх, цаа буга хөллөн нүүх зэрэг нүүдлийн олон төрлүүд бий. Говийн бүсийн халуун, хуурай уур амьсгалд малчид голдуу тэмээ маллан амьдардаг. Тиймээс тэмээг төл байхаас нь сургаж, ачлага эдэлгээнд хэрэглэж байна. Тэмээгээр нүүдэг айлууд голдуу 50 километрээс багагүй замыг туулж бууриа сэлгэхээс гадна тав, зургаа хонож хүрдэг холын нүүдэл хийх нь ч бий. Тал хээрийн бүсэд амьдардаг малчид үхэр тэрэг хөллөдөг.
Харин бартаа саад ихтэй, өндөр уулын бүсэд малчид тэрэг хөллөх боломжгүй тул тэмээ, үхэрт нуруу ачиж нүүдэллэдэг. Нүүдэл, нүүдэллэх ёс заншил нь тухайн бүс нутгийн экологийн онцлогтой шууд холбоотой байдаг. Хангайн бүсийн малчид зуны улиралд гол усандаа ойртож нүүдэг бол Алтай нутгийн Торгууд, Урианхай, Захчин, Дөрвөд зэрэг монгол угсаатны бүлгүүд уулын нүүдлээ даган өндөрлөг бүс нутагтаа зусаж, өвлийн улиралд уулын бэл газраа өвөлждөг.
Ач холбогдол
Чухамхүү нүүдэл хийх уламжлал өвөрмөц арга ухаан, үйл ажиллагаанд үндэслэн байгаль дэлхий, амьд ертөнц, хүн хүнээ хүндлэн хайрлах агуулга, утга бэлгэдэл бүхий соёлын биет бус өвийн арвин их өв санг монголчууд хуримтлуулжээ. Малчдын нүүдэллэхүйн ёсонд буурь солих, нутаг сэлгэх, бэлчээрийн соргогийг даган нүүдэллэх гэсэн гурван хэлбэр зонхилох бөгөөд нүүдэлтэй холбогдсон ёс, зан үйл, уламжлал нэгэнт тогтжээ. Отрын бүсэд гэхэд олон айлын өвөлжөө, хаваржаа байх тул бусад айлынхаа бэлчээрийг талхлаад удаан хугацаагаар суудаггүй. Тиймээс тогтсон хугацаандаа нүүдэллэдэг. Ойр ойрхон нутаг сэлгэж байгаагийн гол учир нь нэг газраа удалгүй бэлчээрийн даац, дахин нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь газар шинжих, сонгох, бэлчээрийн нөөц болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг ан амьтан, ургамлын тархац, нутагшил зэрэг байгаль, нийгэм, соёлын олон хүчин зүйлтэй уялддагаараа онцлогтой билээ. Түүнчлэн, малчдын хамтач үзлийг бэхжүүлж, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлах, мэдлэгээ хуваалцах, соёлын орон зайд зэрэгцэн орших зэрэгт нийгмийн чухал үүрэг, ач холбогдолтой.
Холбогдох хамт олон
2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 246.2 мянган малчин өрх бүртгэгдсэн бөгөөд эдгээр өрх бүгд өөрсдийн уламжлалт арга барилаар нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч байна.
Мөн Монгол Улсын нийслэл, 21 аймгийн Соёлын биет бус өвийн анхан шатны бүртгэлд бүргэгдсэн 17200 өвлөн уламжлагч нарын мэдээлэл Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байна.
Өвийн зүйлийн уламжлал
Өнөөг хүртэл Алтайн өндөр уулс, тайга, зарим хангай, говийн бүс нутагт нүүдэлд техник ашигладаггүй, цаа буга, тэмээ, сарлагаар нүүх уламжлалт ачлага нүүдэл хэвээр байна. 1990 оноос хойш машин техникийг нүүдэлд ашиглах болсон хэдий ч сүүлийн арваад жилд уламжлалт арга барил руу эргэх хандлага улам давамгайлж байгаа нь сайшаалтай.
Монголчууд хүүхэд залуусыг бага наснаас нь эхлэн гэр барих, сур хийх, ачаа татуулах, нүүдэл хөсөг хөтлүүлэх, цаашлаад отор нүүдлийг бие даан хийх, мал уналга эдэлгээнд сургах, эмнэх, малын тоног хэрэгсэл хийх, ачаа хөсгийн дарааллыг мэдэж авах, нутаг бэлчээр сонгох зэрэг нүүдэл хийх зан үйл, амьдралын дадал, туршлагад сургадаг.
Мөн нүүдлийн ачаа, уналгад ашиглах малыг бага наснаас сонгон сургаж, гаршуулах ба энэ нь хүүхэд, хөгшид, ачаа хөсгийг аюулгүй тээвэрлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн малын хоорондын холбоог төлөвшүүлэх нүүдэлчин ухаан юм. Монголчуудын хэлдгээр найман настай балчраас наян настай өтгөс хүртэлх гэр бүлийн бүх гишүүд нүүдлийн зан үйлд өөр өөрийн үүрэгтэй оролцож амьдралын хэвшил болон тогтдог тул өвлүүлэн уламжлуулахад бэрхшээл төдийлөн тулгардаггүй.
Холбогдох бусад өвийн зүйл
“Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-ийн III ай сав “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” -ын 7-д “Цээрлэх ёс”, IV ай сав болох “Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл”-ийн 1-д “Байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл”, 2-д “Газар шинжих таних мэдлэг ухаан”, 3-д “Шинэ нутаг сонгох мэдлэг”, 7-д “Монгол зурхай” зэрэг өвийн төрөл зүйлийг хамардаг цогц өв юм.
Өвийн зүйлийг ЮНЕСКО-ийн СББӨ-ийн жагсаалтад бүртгүүлэх хамт олны хүсэлт, зөвшөөрөл
Сайн дурын үндсэн дээр хүсэлт, зөвшөөрөл олгосон өвлөн уламжлагч, малчдын холбогдох зөвшөөрлийг дараах холбоосоор харна уу.
Дүрс бичлэг (Монгол нүүдлийн зан үйл MGL)
Гэрэл зургууд
Нэмэлт мэдээлэл: “БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ” ЗАРЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН САНАЛ
ХУРААНГУЙ
Дэлхийн бөмбөрцөгийн гадаргын талаас илүү хэсгийг бэлчээр буюу мал амьтны идээшилдэг өвс, өвслөг ургамал, бут сөөг зонхилон ургасан байгалийн ургамжилт бүхий газар нутаг эзэлдэг. Бэлчээрийн газар эрүүл, үржил шимтэй, байгаль орчны хувьд тэтгэх даацтай байх нь дэлхий даяар тархан суурьшиж буй 500 сая гаруй малчдын амьжиргаа, соёлын хувьд нэн чухал ач холбогдолтой юм. Энэхүү чухал газар нутгийг хадгалж, хамгаалж, зохистой ашигласнаар аялал жуулчлал, зэрлэг ан амьтад, биологийн төрөл зүйл, мах, сүү болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбараас асар их ашиг тусыг олох билээ.Энэхүү экосистемийн болон түүнийг түшиглэн амьдардаг хүмүүсийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийн нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаар зарлуулах санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна.
Байгалийн бэлчээр нь цаг уур өөрчлөлт, хүн амын хурдацтай єсєлт, байгалийн нөөцийн хомсдол зэргээс үүдсэн газар ашиглалтын өөрчлөлттэй тулгарч байна. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн ач холбогдол болон бэлчээрийг зохистой ашиглахын ач холбогдолыг ойлгох ойлголт нэмэгдэж байгаа нь мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд шинэ технологи, шинэлэг арга барил ашиглах нэвтрүүлэх чиглэл рүү оруулж байна. Эдгээр газар нутаг түүнийг түшиглэн амьдарч буй иргэдийн амьжиргааг сайжруулахад олон салбарын (хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, худалдаа) болон оролцогч талууд(бодлого боловсруулагчид, газрын даамал, байгаль орчны мэргэжилтнүүд, хууль тогтоогчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, иргэний нийгэм, малчдын)анхаарал хандуулж ажиллахшаардлагатай байна.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн газар ямар их ач холбогдолтой тухай дэлхий нийтийн ойлголтыг бий болгоход шаардлагатай түлхэц бий болгоно. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлах нь бэлчээрийн тогтвортой менежемент, нөхөн сэргээлт, хөгжингүй болон хөгжиж буй орнуудад оновчтой бодлого боловсруулах, малчдын амьжиргаа ба бэлчээрийн байгалийн болон соёлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх, малчдын эрхийг хамгаалах, тэдэнд өөрсдийн соёл, уламжлалаар бахархах боломж олгох (ялангуяа залуучууд), тогтвортой хөгжил рүү тэмүүлэх, ядуурлаас ангичрах зэрэгт шаардлагатай байгаа олон нийтийн анхааралыг хандуулах, хамтдаа хөгжих орон зай, нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Үүнээс гадна тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ), хуурай бүс нутагт хэрэгжүүлж буй дэлхийн бусад хөгжлийн болон байгаль орчны зорилтуудыг хангахад засгийн газрын мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
I. ОРШИЛ
A. Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг тодорхойлох нь
Дэлхийн хуурай газрын гадаргын тал илүү хэсэг нь байгалийн бэлчээр буюу мал амьтны бэлчээрлэж идээшилэх боломжтой өвс, өвслөг ургамал, мод бут сөөг, ногоон ургамал зонхилон ургасан байгалийн ургамлан нөмрөг бүхий газар нутагт хамаардаг. Бэлчээрийн газар гэдэгтбайгалийн ургамлан нөмрөг бүхий газар, саванна, бут сөөглөг газар, малын бэлчээрлүүлэх боломжит газар, ойрхог газар, намгархаг газар, цөл, тал хээр, кампасын тал, мод сөөггүй өвсөрхөг тал газар, модот ойн шугуйрхаг газар, тундр, уулын бүлгэмдэл, намаг бүхий газрууд багтдаг.
Эдгээр бэлчээрийн газрууд нь дэлхий даяар тархсан 500 сая гаруй малчдын амьжиргаа, соёлтой шууд холбогддог чухал ач холбогдолтой юм. Тэдний ихэнх нь уугуул иргэд ба малчид байдаг. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид гэдэгт бэлчээрийн газартаа гаршуулсан болон хагас зэрлэг мал, амьтнаа өсгөж үржүүлдэг хүмүүс, фермерүүд, нүүдэлчид болонбэлчээрээ улирлаар сэлгэн ашигладаг малчид багтаан ойлгоно.
B. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид нь тогтвортой хөгжлийн сахин хамгаалагчид
Мал аж ахуйн нь дэлхийн нэлээд олон нийгмийн амьдралын хэвшил бөгөөд түүхэн хугацааны туршид хувьсан өөрчлөгдөж малчдын амьжиргаа болон байгаль хамгааллын ажлыг дэмжсээр ирсэн. Тухайлбал, 2017 оын байдлаар Монгол Улсын нийт ажиллах хүчний гуравны нэг хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, улсын экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг бүрдүүлсэн. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 83 орчим хувийг мал аж ахуйн салбар дангаараа бүрэлдүүлсэн бөгөөд улсын нийт газар нутгийн 72 хувийг эзэлдэг бэлчээр нь нийт 66,5 сая малыг өвс, тэжээлээр хангаж байна. Энэхүү нүүдлийн мал аж ахуй нь эрс тэрс цаг уурын нөхцөлд иүүхэн урт хугацааны туршид маш сайн засан зохицсон. Эрүүл, үржил шимтэй бэлчээр нь хүнсний аюулгүй байдал, эм, эмчилгээ, орон нутгийн эдийн засаг, аялал жуучлалд ихээхэн үр өгөөж үзүүлдэг бөгөөд тэдгээр нь азотын эргэлт, хүчилтөрөгчийн бүрэлдэлт, зэрлэг амьтдын орон гэр, биологийн олон янз байдал болон хөрсний тогцоц гэх мэт экосистемийн үйлчилгээг дэмждэг чухал үүрэгтэй. Бэлчээрийн экосистем нь ус цэвэржүүлэх, элсний болон усны элэгдэлээс хөрсийг хамгаалах, үерийн хамгаалалт болох зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Өнөөгийн бидэнд мэдэгдэж буй баримт мэдээнүүд нь бэлчээрийг тогтвортой хөгжлийн зарчмаар ашиглах нь бусад газар ашиглалтын хэлбэрээс илүү үр өгөөж болох нь нотлон харуулж байна. Нүүдлийн мал аж ахуй нь манай гариг дээрхи хамгийн их тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын нэг гэдгээрээ ихээхэн танигдсан бөгөөд байгалийн бэлчээр дээрхи биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэдэг.
C. Бэлчээрийн газар болон нүүдлийн мал аж ахуйг хувирган өөрчлөх
Бэлчээрийн газрыг тариалангийн газарт шилжүүлэх, малын тэжээл тариалах зэрэг нь экосистемд үзүүлж буй хамгийн том аюул юм. Бэлчээрийн газрыг талхагдалд оруулах, үр шимийг бууруулах нь улс орны тогтвортой байдлыг алдагдуулах, үндэсний байдалд заналхийлэх, эдийн засгийн бүтээмжийг бууруулах болон бидний ирээдүй хойч үеийн боломжоос хулгайлах зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Бэлчээрийг тариалангийн газарт шилжүүлэх нь богино хугацааны өсөлтийг авчрах боловч урт хугацаандаа 1930-аад болсон Америк, Канадын шороон шуурга болон цөлжилт, газрын доройтлоос үүдэлтэй Азийн шар шороон шуурга зэрэг байгалийн гамшгийг бий болгодог. Эдгээр нь газрын экологийн унаган төрхийг алдагдуулах бүтээмжийг бууруулдаг. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудад бэлчээрээ сэлгэж өнжөөж ашиглахгүй байх, малчдын суурин байлгах хөтөлбөрүүд, бэлчээрийн оновчгүй менежемент хийх, бэлчээрт тохиромжтой газрыг тариалангийн газарт шилжүүлэх, газрыг хэсэгчлэн хувааж хаших, хөдөөгийн иргэд залгамж халаагүй болох, ургамлан нөмрөгийг устгах, бэлчээрт хөнөөлтэй нөлөө үзүүлэх урамшуулал, татаасын бодлого хэрэгжүүлэх зэрэг түгээмэл асуудлууд тулгамдсан хэвээр байна.
Дэлхийн ихэнхи улс орнуудад цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлт, атаршсан газар, уул уурхайн ашиглалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт эрчимжсээр байна. Тухайлбал, 2015 он бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний тайлангаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь ямар нэг байдлаар газрын доройтол, цөлжилтэд өртсөн ба түүний 22.9 хувь нь нөхөн сэргэхээргүйгээр доройтсон. Уул уурхайн лиценз олголт нэмэгдсэнтэй холбоотойгоор уул уурхайн зориулалтаар ашиглагдаж байгаа газрын хэмжээ мөн нэмэгдсэн. Монгол Улсын газар нутагт 1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас үзэхэд тус улсын агаарын дундаж хэм 2.2°С-ээр нэмэгдсэн ба 1988 оноос эхлэн дулааралт эрчимжтэй ихэссэн нь харагдаж байна. Цаг уурын өөрчлөлтийн хүрээлэн буй орчин, эдийн засгийн салбаруудад үзүүлсэн нөлөөллийн тайлангаас үзэхэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон фермерүүд их өртсөн нь нотлогджээ.
D. Хөгжилд хөл нийлүүлэх
Хөгжиж буй улс орнуудад малчид, мал аж ахуй эрхлэгчид нь хамгийн алслагдсан газарт нутагт олны анхаарлаас гадуур нэлээд ядуу дорой аж төрдөг иргэд байх нь олонтаа. Тэдэнд улс орны хөдөөгийн үйлчилгээ тэр болгон хүрээд байдаггүй. Улирлаар бэлчээрээ сэлгэн нүүдэллэдэг малчдад ялгаварлан гадуурах, болон бусад төрлийн зөрчилдөөнтэй тулгарч байдаг.
Мах, сүү гэх мэт бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн нь эрчимжсэн мал аж ахуйгаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ширүүн сорилт тулгарч байна.Ой модыг огтлон тэжээл тариалах талбай болгон ашиглах нь байгалийн экосистем устгаж байгаа хэлбэр юм. Өсөлтийг түргэсгэх даавар болон ургамал хамгааллын бодисыг зохих хяналтгүй хэрэглээ, оновчгүй татаасын бодлого нь малчдын хувьд шударга бус өрсөлдөөн рүү хөтөлж байна.
Тогтвортой мал аж ахуй эрхлэгчдийн нэлээд олон сайн жишээнүүд байна. Эдгээр сайн жишээнүүд нь орон нутгийн болон үндэсний эдийн засаг, хүнс, усны аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлээд зогсохгүй нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулах, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах зэрэг хүрээлэнгийн орчны төлөв байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
E. Хохирлын хэмжээ Crisis proportions
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд хуурайжилт, цаг уурын эрчимжтэй өөрчлөлт, хурдацтай өсөж буй хүн амын өсөлт, газар ашиглалтын өөрчлөлт, экосистемд заналхийлж буй аюул болон дайн, алан хядах ажиллагаа, ган зуд зэрэгтэй холбоотой байгалийн нөөц ашиглалтын хүрэлцээ зэрэг асуудлууд тулгамдаж байна.
Эдгээр мөн малын гаралтай хүнсний хэт их хэрэглээнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, мал сүргийн байгаль орчин, эдийн засгийн тэгш бус байдал, тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэхүү тэгш бус байдал, тодорхойгүй байдал нь алслагдмал нутаг оршин суудаг ядуу малчдын ган зуд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөрчил маргааныг улам нэмэгдүүлж байна. Тиймээс энэхүү газар ашиглалт болон амьжиргааны хэлбэрт Нэгдсэн Үндэстний олон салбарууд (хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, худалдаа) болон оролцогч талууд (бодлого боловсруулагчид, малчид, газар зохион байгуулагчид, байгаль орчны мэргэжилтнүүд, хууль тогтоогчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучууд, эмэгтэйчүүд)-ын анхаарлыг яаралтай хандуулж арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.
II. Нэгдсэн Үндэстний байгууллагын зорилго, үйл ажиллагаатай холбогдох нь
A. Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэх нь
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигт малчид бол тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээс үр ашиг хүртэх шаардлагатай бүлэг хүмүүс мөн хэмээн тодорхой тусгасан байдаг. Тогтвортой хөгжлийн 17 зорилт дунд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэлтийг тогтвортой хөгжүүлэх, үр дүнд хүрэх бүлэг зорилтыг тусгайлан онцолсон. Хүн бүр аюулгүй, хүрэлцээтэй хүнсээр ямагт хангагдсан байх (Тогтвортой хөгжлийн 2-р зорилт) зорилт нь бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийн төслийн үндсэн зорилго бөгөөд энэ нь хөдөөгийн ядуурлыг бууруулах (Тогтвортой хөгжлийн 1-р зорилт), орон нутгийн иргэдийн залгамж халаа, ахмад настан болон эмэгтэйчүүдэд хандуулах анхаарлыг сайжруулах (Тогтвортой хөгжлийн 5-р зорилт), суралцах боломжоор хязгаарлагдмал алслагдсан газар нутгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх (Тогтвортой хөгжлийн 4-р зорилт) зорилтын хэрэгжилтээс шууд хамаарах болно. Малчин эмэгтэйчүүдийн хүчирхэгжүүлэх ажил нь хөдөөгийн иргэдийн орлого болон малын гаралтай бүтээгдэхүүнийг зарцуулах шийдвэр гаргалтад тэдний оролцоог нэмэгдүүлэх, манлайлал бий болгохоор (Тогтвортой хөгжлийн 5-р зорилт) дамжин хэрэгжих боломжтой.
Дэлхий нийтээр бэлчээрийг эрүүл, үржил шимтэй байлгах нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын зорилго, ялангуяа тогтвортой хөдөө аж ахуй, усны менежемент, эрчим хүчний болон эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, газрын экосистемийн тогтвортой ашиглалтыг дэмжих зорилтыг биелүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.
B. Нэгдсэн Үндэстэн болон бусад түншүүдийн үзэл баримтлалтай уялдуулах нь
Сүүлийн жилүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагууд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх тусламж, дэмжлэг анхаарал нэмэгдсээр байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь мал аж ахуй зэрэг хүнсний хангамжтай холбоотой системийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний засаглалын сайн дурын зөвлөмж болон бэлчээрийн газрын засаглалыг сайжруулах техникийн гарын авлага нь малчдын байгууллагыг чадавхижуулах, газар ашиглалтын аюулгүй байдлыг бэхжүүлэхийн ач холбогдолыг тодорхой тусгасан байдаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын малчдын мэдлэгийн төв нь тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх, малчдад ээлтэй бодлого хэрэгжүүлэх, хүчтэй чинээлэг малчдын нийгмийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэхүү санаачлага нь бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил зарлуулах төслийг саналыг өөрийнхөө үйл ажиллагаа, харилцааны сүлжээгээр дамжуулан дэмжих боломжтой юм.
Нэгдсэн Үндэстний Байгаль орчны ассемблей 2016 оны 5 дугаар сард худалдсан хоёрдугаар хуралдаанаараа нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малын гаралтай бүтээгдэхүүний хариуцлагатай хэрэглээний ач холбогдолыг хүлээн зөвшөөрсөн. Энэ хуралд оролцсон 158 орны төлөөлөл “цөлжилт, газрын доройтол, гантай тэмцэх болон бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих” тогтоолыг баталж энэ асуудалд дэлхий нийтээр анхаарал хандуулахыг уриалсан. Энэхүү тогтоолын хэрэгжилт болгон Нэгдсэн Үндэстний Байгаль орчны ассемблей 2019 оны 3 дугаар сарын хурлаар Африк тивийн улсуудын санаачлан өргөн барьсан “бэлчээр ба нүүдлийн мал аж эрхлэгчдийн тогтвортой хөгжил санаачлага”-ыг дэмжсэн 4/L.17 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор тус ассемблейн гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний байгууллагын ерөнхий ассемблейн (A/RES/73/284) тогтоолын хүрээнд нэгдсэн үндэстний байгууллагын 2021-2030 онд хэрэгжих экосистемийн нөхөн сэргээлтийн 10 жилд зориулан бэлчээрийг тогтвортой ашиглах, хамгаалах дэлхий нийтийн хүчин зүтгэлийг бэхжүүлэх зорилт тавьсан. Үүнээс гадна бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлах санаачлагыг сайшаагаад Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хөдөө аж ахуйн хорооны хуралд танилцуулахыг дэмжсэн.
Нэгдсэн Үндэстний Байгаль орчны ассемблейн дөрөвдүгээр хурлын тогтоол нь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, цөлжилттэй тэмцэх конвенци зэрэг нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсэн байгууллагын түвшинд мал аж ахуй эрхлэгчид, бэлчээрийн холбогдолтой хийгдэж байгаа дэлхийн нийтийн болон бүс нутгийн аливаа санаачлагыг дэмжиж хамтран ажиллахыг уриалсан. Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенци нь газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, хянах, хамгаалах бүс нутгийн болон үндэсний бодлого боловсруулах хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшиллийг ашиглах, бүх нийтийн анхаарлыг татах ..., замаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулахыг эрмэлзэн ажилладаг. Мал аж ахуйн системийг сайжруулах нь зудын сөрөг нөлөөг нутгийн иргэдэд эдийн засгийн боломж болгон ашиглах боломжийг бүрдүүлж чадна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн тайлангаа ногоон хөгжил болон экосистемийн тогтвортой байдлыг хангахуйц хэмжээний стратеги бодлого боловсруулж үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг дэмжих зорилгоор бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн /малчдын/ өнөөгийн байдалд бүсчилсэн үнэлгээ хийж мэдээлэл бэлтгэх ажлыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг.
Биологийн төрөл зүйлийг хамгаалах конвенцийн 2016 оны 12 дугаар сард хуралдсан хуралдаанд 28 улсын засгийн газар, 48 иргэний нийгмийн байгууллага оролцож биологийн олон янз байдлын тогтвортой ашиглалт, хамгаалалтад малчдын бөгөөд бэлчээрийн үзүүлэх хувь нэмрийг өндөрөөр үнэлж түүнийг хамгаалах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Уг хуралд оролцсон зарим улсын засгийн газар хөдөөгийн хөгжил, аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд малчдыг чадавхижуулах, хүчирхэгжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлж байсан.
Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан нь малчид, тариаланчид болоод засгийн газарт бэлчээрийн засаглалыг сайжруулах чиглэлийн шийдэл олоход дэмжлэг үзүүлж ажилладаг. Тухайлбал: бэлчээрийн ашиглалтын гэрээ хийх, бэлчээрт уст цэг бий болгох, бэлчээрийг хуваарьтай ашиглах, малын эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг сайжруулах замаар орон нутгийн иргэд ялангуяа эмэгтэйчүүдэд нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх зэрэг санаачлагад хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан нь олон улсын газрын эвсэлтэй хамтран бэлчээр ашиглалт, малчдын бэлчээр ашиглах зүй ёсны эрхийг баталгаажуулах чиглэлийн санаачлагыг дэмжин хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.
Энэхүү бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгдчийн олон улсын жил зарлах санаачлагыг Олон улсын мал аж ахуйн судалгааны институт, Хуурай газар нутгийн хөдөө аж ахуйн судалгааны олон улсын төв, Олон улсын газрын эвсэл, Байгаль хамгаалах олон улсын холбоо, Олон улсын бэлчээрийн конгресс, Бэлчээрийн менежментийн нийгэмлэг (АНУ болон Австралийн), Өмнөд Африкийн малчдыг дэмжих Европын эвсэл болон бусад олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд дэмжиж хувь оруулан ажиллаж байна.
III. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн зорилго
A. Олон нийтийн ойлголтыг сайжруулах
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил нь хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгоход бэлчээрийн газрын ач холбогдолын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх болон түүнийг ашиглах тогтвортой менежментийг хэрэгжүүлэхүйц бодлого гаргахад нэн яаралтай анхаарал хандуулж арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай ойлголтыг дэлхий даяар нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллах болно.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлах нь бэлчээрийн тогтвортой менежемент, нөхөн сэргээлт, хөгжингүй болон хөгжиж буй орнуудад оновчтой бодлого боловсруулах, малчдын амьжиргаа ба бэлчээрийн байгалийн болон соёлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх, малчдын эрхийг хамгаалах, тэдэнд өөрсдийн соёл, уламжлалаар бахархах боломж олгох (ялангуяа залуучууд), тогтвортой хөгжил рүү тэмүүлэх, ядуурлаас ангичрах зэрэгт шаардлагатай байгаа олон нийтийн анхааралыг хандуулах, хамтдаа хөгжих орон зай, нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Тиймээс бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил нь тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг дэлхий нийтээр мөрдөн хэрэгжүүлж байгаа байгаль орчны болон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд улс орнуудын засгийн газарт шаардагдах чадавхийг бий болгох, сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулах болно. Мөн түүнчлэн ойн нөөцөөр харьцангуй бага улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн гэрээг хэрэгжүүлэхэд өөрийн орны тодорхойлсон хувь нэмэрийг оруулахад Дэлхийн цаг уурын сан, Олон улсын байгаль орчны сан, Дэлхийн банк, Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан зэрэг байгууллагаас хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлнэ.
Эдгээрээс гадна бэлчээрийн мал аж ахуй бүхий улс орнууд өөрсдийн сайн туршлагаа солилцох, энэ жилийн хүрээнд гарсан санаачлагыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх харилцан ашигтай хамтын ажиллагааг сүлжээг бий болгохыг хөхүүлэн дэмжинэ.
B. Хүлээн зөвшөөрөх, ач холбогдолыг ойлгох байдлыг сайжруулах
Энэхүү олон улсын жилийн санаачлага нь бэлчээрийг ашиглах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа нь тогтвортой урт хугацааны байх, түүнээс нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид ижил тэгш байдлаар үр өгөөж хүртдэг байх шаардлагатай гэдэг ойлголтыг аль болох өндөр түвшинд хүлээн зөвшөөрүүлнэ.
Нүүдлийн мал аж ахуй эрхлэлт хумигдсан тул иргэний нийгмийн соёл, газар ашиглалтын энэ системийн ач холбогдолыг ойлгуулах санал санаачлага сүүлийн 10 жилд олон улсын түвшинд нэлээд олон гарсан.
Нэлээд олон улсын малчид, малчдын байгууллага, хөдөөгийн иргэд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил зарлахыг дэмжиж байна. Тухайлбал, Испанид 2007 онд, Энэтхэг 2010 онд, Кенид 2013 онд Италид 2016 онд Монголд 2018 онд зохион байгуулагдсан малчдын болон мал аж ахуйн салбарын хурал зөвлөгөөнүүдээс энэ жилийг зарлах санаачлагыг дэмжсэн байдаг. Тиймээс эдгээр хурлыг зохион байгуулсан улс орон, байгууллага, иргэд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжих төв байх болно.
Эдгээр санаачлагуудаас үзэхэд бэлчээр ба нүүдийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил нь малчид, нутгийн иргэдийн хөгжлийн төлөвлөлтөд өөрсдийн эрхийг тусгуулах, бэлчээрийн ашиглалт, хамгааллын хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, бэлчээр хамгаалах Үндэсний өдөртэй болох, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд туршлагаасаа солилцох, мал аж ахуй эрхлэх уламжлал, соёлоо дахин сэргээхэд дэмжлэг үзүүлэх, туслах чиглэлийн үр дүнг авчрах болно.
C. Үндэсний болон олон улсын үйл ажиллагаа
Үндэсний болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгагсан ажлын төлөвлөгөөг боловсруулна. Олон улсын жилийн хэмжээнд хийгдэх ажлын сэдэв нь сар бүр өөр байхаар тооцож төлөвлөнө. Жишээлбэл, бэлчээр ба мал аж ахуйн салбарын ач холбогдол; бэлчээрийн газар ашиглалтын эрх зүйн орчинг сайжруулах; малчдын нийгэм эдийн засгийн үйлчилгээ; цаг уурын өөрчлөлт түүнд дасан зохицох; биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээ; хөрс, ус газар ашиглалт; мал аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ; нутгийн уугуул иргэд, орон нутгийн мэдлэг, инноваци; эмэгтэйчүүд ба залуучууд; тогтвортой технологизэрэг тусгайлсан сэдэвт арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улс орнууд дангаараа болон түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх болох үйл ажиллагааны жишээнүүд:
(1) Мал аж ахуй эрхлэлтийг амжилттай тогтвортой системийг танилцуулах, шилдэгийг шалгаруулах шагнал, технологийн үзэсгэлэн, баримтат кино, бэлчээр ба малчдын үнэдсний өдөр, Дэлхийн малчдын өдөр, боловсрол гэх мэт үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж болно.
(2) тогтвортой хөгжлийн зорилтууд ба тэдгээрийн бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх нөлөө, байгаль орчин, нийгэм, эдийн засаг мал аж ахуйд үзүүлэх нөлөөг нэгтгэх дүгнэх зэрэг сэдэвт олон улсын хурал зохион байгуулах
(3) Нэгдсэн Үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн 4 дүгээр болон тус байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хөдөө аж ахуйн хорооны хурлын зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагаануудыг эхлүүлэх
(4) Дэлхий нийтийн бодлого боловсруулагчид, хэрэглэгчид, бүтээгчдэд хандах хандлагыг сайжруулахад олон улсын нийгмийн сүлжээ ашиглах аян өрнүүлэх
(5) Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн мэдлэг туршлага, стратеги солилцох санал санаачлагад хөрөнгө оруулалт хийх
IV. Хавсралт A
A. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хурлын тогтоолын төсөл
Бэлчээрийг экосистем нь малчдын хөгжил, тэдний амьжиргаа болон эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх, ус ашиглалт, хөрсний болон биологийн олон янз байдлыг хадгалах бодлого хэрэгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, аялал жуучлал болон экосистемийн бараа, үйлчилгээг хөгжүүлэх, амьдралын хэлбэр, соёлыг дэмжихэдхувь нэмэр оруулдаг ихээхэн ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөх
Дэлхийн бөмбөрцгийн гадаргын тодорхой хэсэг нь байгалийн ургамал нөмрөг бүхий бэлчээрт хамаарах ба түүний ихэнхи нь хуурай уур амьсгалтай болон цөлжилтэд өртөж буй улс орнуудад өөр өөр хэлбэрийн мал аж ахуйг бий болгон улмаар хүнамыннэлээдхувийнамьжиргааныэхүүсвэрболдогийгухамсарлах
Мал аж ахуй нь нутгийн уугуул иргэдийн амьдралын хэлбэр, байгальтайгаа зохицон амьдрах түүхэн туршлага, уламжлалт мэдлэг, соёл, ёс заншилтай холбогдсон хөдөлгөөнт, хувиран өөрчлөгддөг систем гэдгийг хүлээн зөвшөөрөх
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй нь биологийн олон янз байдлыг хадгалах, хүнсний хангамжийг сайжруулах болон бэлчээрийн тогтвортой менежемент хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлуудтай тулгараад байгааг хүлээн зөвшөөрөх: Үүнд: газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, цаг уурт өртгөмтгий байдал нэмэгдсэн, хууль эрхзүйн орчны зохицуулалт сул, хөрөнгө оруулалт дутмаг, нөөцийн тэгш бус хуваарлилт, шаардлагатай технологи нэвтрээгүй, газар ашиглалт болон байгалийн нөөцийн өөрчлөлтөөс үүдсэн дэд бүтэц, зах зээлийн дутагдал, хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн болон нэвтрүүлэх үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал гэх мэт
Дэлхийн хуурай болон уулархаг нутгуудад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Мал аж ахуй, бэлчээрийн оруулах үр нөлөөг тодотгох, өнөөдрийг хүртэл гаргасан хүчин зүтгэлд болон бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил 2026 нь тогтвортой хөгжил 2030 хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт хийх, анхаарч дэмжих чиглэлд бүх нийтийн анхаарлыг хандуулах
Мал аж ахуй эрхлэгчид болон бусад оролцогч талууд экосистемийн болон газар ашиглалтын төлөвлөгөөг сайжруулах, бэлчээрийг зэрлэг амьтад болон мал тэжээлийн нөөц болгон ашиглах, хамгаалах, усны нөөцийг мал бэлчээрлэлттэй уялдуулах зэрэгт шаардлагатай хууль эрхзүйн таатай орчин хэрэгтэй байгааг тэмдэглэх
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл, дэд бүтэц бий болгох, мэдээлэл харилцааны суваг үүсгэх, нэмүү өртөг шингээсэн ниш бизнэс хөгжүүлэх, эрүүл ахуйн болон худалдааны зохицуулалт хийх, байгаль орчны үйлчилгээнд зориулсан төлбөрийн болон сертификатын систем бий болгох зэрэг нь мал аж ахуй эрхлэгчдийн дундах ядуурлыг бууруулах, эдийн засгийн тэгш боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг болохыг мөн тэмдэглэх
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, нутгийн уугуул иргэдийн байгууллага, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн холбоо болон бусад холбогдох иргэний нийгмийн байгууллагууд томоохон хувь нэмэр оруулж байгааг хүлээн зөвшөөрөх
Тогтвортой бэлчээр ашиглалт, мал аж ахуй эрхлэлтэд Нэгдсэн Үндэстний байгууллага түүний салбар байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, болон Олон Улсын Хөдөө Аж Ахуйн хөгжлийн сан зэргийн цаашдын үйл ажиллагаа шийдвэрлэх нөлөөтэй болохыг хүлээн зөвшөөрч улмаар тэдний иргэний нийгмийн болон засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллаж хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Эдгээр нөөцөд хандах дэлхий нийтийн анхаарлыг нэмэгдүүлэхийн тулд 2026 оныг Бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлах
- Нэгдсэн Үндэстний байгууллага түүний салбар байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, болон Олон Улсын Хөдөө Аж Ахуйн хөгжлийн сан
- Decides to declare 2026 the International Year of Rangelands and Pastoralistsso as to raise global awareness of these resources.
- Invites the Food and Agriculture Organization of the United Nations, the United Nations Environment Programme, and the International Fund for Agricultural Development, mindful of provisions contained in the annex to Economic and Social Council resolution 1980/67, and the United Nations Convention to Combat Desertification and Drought, to assist in facilitating the implementation of the Year in collaboration with Governments, relevant organizations, non-governmental organizations, civil society, and all other relevant stakeholders;
- Invites the scientific community and civil society to actively participate in implementation of the Year in collaboration with the United Nations and governments, in particular through new and innovative research, knowledge generation, monitoring and assessments, to be disseminated through relevant global congresses, assemblies, social media and business community;
- Invites the Food and Agriculture Organization of the United Nations and the United Nations Environment Assembly to keep the General Assembly informed of progress in this regard, bearing in mind paragraphs 23 to 27 of the annex to Economic and Social Council resolution 1980/67, on activities resulting from the implementation of the present resolution, which elaborates on, inter alia, the evaluation of the Year;
- Stresses that the costs of all activities that may arise from the implementation of the present resolution above and beyond activities currently within the mandate of the lead agencies should be met through voluntary contributions, including from civil society and the private sector;
- Requests the Director General to submit this Resolution to the Secretary General of the United Nations;
- Recommends the present Resolution to the General Assembly for adoption.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://iyrp.info/un-process
"Монгол нүүдлийн зан үйл"-ийн холбогдолтой ном зүй
1. ХАЙНЗАНГИЙН ГАНТӨМӨР - МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН ЯНЗ БҮРИЙН БҮСЭН ДЭХ СУМ, САА-Н БИЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГАЗАРЗҮЙН ОНЦЛОГ
2. МИЖИДДОРЖИЙН ЭНХБААТАР - МАЛЫН ТОНОГ ХЭРЭГСЭЛ 2020 он
3.О.ШАГДАРСҮРЭН - МАЛ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН
4. М.ТӨМӨРЖАВ, Н.ЭРДЭНЭЦОГТ - МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИН 1999он
5. МОНГОЛ ҮНДЭСТНИЙ БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
Зургийг @P.Battulga
6. МОНГОЛ ЗАН ҮЙЛ, БАЯР ЁСЛОЛЫН ТОВЧООН
Зургийг @P.Battulga
Зургийг @P.Battulga
8. Д.ЛХАМ МЯНГАД АРДЫН ЗАН ҮЙЛ АМАН ЗОХИОЛ
Зургийг @P.Battulga
9.Г.ЦЭРЭНХАНД - МОНГОЛ АХУЙ - УГСАА, СОЁЛЫН СУДАЛГА
Зургийг @P.Battulga